• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    79   |  
0

Итали улс зөвхөн хойд бүс нутагтаа онц байдал зарласан бол өнөөдрөөс эхлэн энэ дэглэмийг орон даяар болгон өргөтгөж, аяллын жуулчлал, олноороо нэг дор цугларах хөдөлгөөнийг хориглолоо. Ингэснээр тус улс орон даяар "хамгаалалтад авсан бүс" боллоо.

Мөн Италийн ерөнхий сайд Giuseppe Conte иргэдээ гэрээсээ гарахгүй байж, гадаад оронд яаралтай зорчих бол тусгайлан зөвшөөрөл хүсэхийг үүрэгдлээ. 

Тус улсын хувьд даваа гарагийн байдлаар нас барсан хүний тоо 463 хүрч, халдварын тохиолдол 24 хувиар нэмэгдсэн бөгөөд 20 бүс нутагт халдвар хэдийн илрээд байна.  

Дэлхий дээр 114 мянган хүн халдвар авч, 4026 хүн нас барсан байна. Израиль улс орж ирсэн иргэдийг өөрийгөө 14 хоног тусгаарлахыг ерөнхий сайд Benjamin Netanyahu хатуу үүрэг болголоо. Иран сүүлийн 24 цагийн байдлаар 43 тохиолдлоор өсөж 7161 хүн халдвар авч, 137 хүн нас барсан байна.

Харин халдварын голомт болсон Хятадын эх газрын хувьд нэгдүгээр сарын 20-ноос хойш Covid-19 халдварын дэгдэлт саарч, өнөөдөр хамгийн бага буюу халдварын 19 тохиолдол шинээр бүртгэгдээд буй.

Эх сурвалж: BBC

TAGS