• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    78   |  
0

Италийн сангийн яамны сайд Radio Anch'io-гийн хэлснээр "Коронавирусээс үүдэн эдийн засгийн хямрал нүүрлэж буй энэ үед Итали улс даяар орон сууцны зээлийг түр хугацаанд царцаах нь иргэдийн амьдралд учруулах нөлөөллийг бууруулахад тустай" гэж үзэж буй.

Энэ саналын дагуу Италийн банкны лобби групп ABI: "Зээлдүүлэгчид жижиг дунд бизнес эрхлэгчид, иргэдийн зээлийн хугацааг тодорхой хугаацаанд сунгана" гэсэн юм. 

Энэ шийдвэр батлагдвал орон даяар онц байдал зарласан, эдийн засгийн хямралтай энэ үед зарим жижиг бизнес эрхлэгчид, иргэд зээлийн төлөх хугацааг сунгаж, орон сууцны зээлийн хүүг түр хугацаанд царцаана.

Тус улсад эдийн засгийн  хямрал арван жилийн өмнө эхэлсэн бөгөөд улс одоо ч өсөлтгүй хэвээр  байна. 

2019 оны хувьд бараа бүтээгдэхүүн үйлчилгээнээс олох орлого нь 15 жилийн өмнөхтэй дүйцэх хэмжээнд хүрсэн. Энэ үзүүлэлт тус улсын эдийн засгийн хямрахаас өмнөх үе буюу 2007 оныхоос 4 хувиар бага байна гэж мэргэжилтнүүд үзэж буй.  Ажилгүйдэл мөн л тус улсад томоохон асуудалд тооцогдож байна. Тус улсын 25-аас доош насны иргэдийн ажилгүйдлийн түвшин 28.9 хувь байгаа нь европын холбоонд ажилгүйдлийн түвшингээр дээгүүр жагсдаг Испани, Грек зэрэг улстай ижил түвшинд хүрсэн үзүүлэлт болоод байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар ДНБ нь 0.3 хувиар унасан юм.

Эх сурвалж: bbc

 
TAGS