• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    89   |  
0
Коронавирусийн тархалт 2020 оны гуравдугаар сарын 11-ний байдлаар. The Sun

Статистикийн “Worldometer” сайтын мэдээгээр коронавирусийн халдвар нь батлагдсан хүн 126121, нас барсан хүн 4616, эдгэрсэн хүний тоо 67071 болжээ.

Коронавирусээр өвчлөгсөд болон нас барагсдын тоо. Worldometer

ДЭМБ коронавирусийн аюул цар тахлын хэмжээнд хүрсэн болохыг мэдэгдлээ. Аливаа өвчин олон оронд нэгэн зэрэг өргөн хүрээнд тархах үед түүнийг “цар тахал” хэмээн тодорхойлдог байна. Статистикийн мэдээгээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хятад улсаас гадуурх коронавирусийн тохиолдол 13 дахин нэмэгджээ.

“Коронавирусийн тархалтыг хяналтад оруулах боломжтой гэдгийг хэд хэдэн орны туршлага баталсан. Тиймээс улс орнууд илүү өргөн хүрээний, зоримог арга хэмжээ авах хэрэгтэй байна”

хэмээн ДЭМБ-ийн ахлах доктор Тедрос Адханом Гибрийсус хэлжээ

Өвчин 123 оронд хүрээд байгаагаас хамгийн олон хүн өртсөн нь:

Хятад (80790), 
Итали (12462),
Иран (9000),
Солонгос (7755), 
Франц (2281) байгаа ажээ.

Эх сурвалж: BBCWorldometers

TAGS