• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    88   |  
0
Грекийн Лесбос арлын Moria орогнох байрны цагаачид

Европын холбоо Грекийн Лесбос арлын орогнох байранд олноороо ирсэн цагаачдыг  нутаг буцахыг шаардаж иргэн тус бүрт 2 мянган евро өгнө гэв.

Европын холбооны  бүс нутгийн бодлогын комиссын гишүүн Ylva Johansson Грекийн засгийн газар энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрсн талаар Афин хотоос мэдэгдлээ. Шийдвэр зөвхөн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ирсэн дүрвэгсдэд хамааралтай аж.

Тэрээр 5 мянган цагаач иргэн сайн дураараа нутаг буцна гэсэн юм.

Энэ сард 100 гаруй дүрвэгсэд Турктэй хил залгаа Грекийн Лесбос аралд завиар ирж,  орогнх байрны ачааллыг үлэмж нэмэгдүүлээд байна. Тус арал дахь 6 мянган хүний багтаамжтай орогнох байранд  42 мянга гаруй улс төрийн орогнол хүсэгсэд хүлээн авчээ.

Medecins Sans Frontieres-ийн тусламжийн товчооны мэдэгдсэнээр цагаачдын н 14 мянга гаруй нь хүүхэд байна гэсэн юм. 

Грек дэх MSF суурин төлөөлөгч Stephan Oberreit: “Хүүхдүүд эмэгтэйчүүд ачааллаа дийлэхгүй байгаа энэ төвд маш хэцүү нөхцөл байдалд байна, энгийн хэрэгцээ болох ариун цэврийн өрөө, шүршүүр, цахилгаан зэрэг үйлчилгээ авч чадахгүй байх вий гэх байнгын түгшүүртэй байна. Moria орогнох байрны ойролцоох клиникийн багийнхан өдөрт архаг өвчтэй 70 гаруй хүүхдийг хүлээн авч байна, бид тэдэнд  байнгын асаргаа, сувилгаа зэрэг хангамж үзүүлж дийлэхгүй байна” гэлээ. 

Хатагтай Johansson-ийн хэлснээр Европын холбооны гишүүн 7 орон хамгийн багадаа 1,600 хүүхдийн орогнох байрнаас авахаа хүлээн зөвшөөрлөө. 

Эдгээр цагаачдын ихэнх нь Сирийн иргэний дайны хохирогсод, Афганистан, Пакистан, баруун Африкийн иргэнд бүрдүүлж байна. Эдгээр иргэдийн хэд нь цагаас, хэд нь дүрвэгчийн статустай вэ гэдэг нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: bbc

TAGS