• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    88   |  
0

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр үндэсний хэмжээнд онц байдал зарлаж муж, орон нутгийн захиргаад холбооны засгийн газрын нөөцийн сангаас 50 тэрбум ам.долларыг коронавирусийн дэгдэлтийг зогсооход хуваарилахаа мэдэгдэв.

Дональд Трамп: “Энэхүү үйлсэд холбооны засгийн газрын хүч чадлыг бүрэн дайчлахын тулд би өнөөдөр үндэсний хэмжээнд онц байдал зарлаж байна” гэж Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үер онцлов.

АНУ-ын эрүүл мэндийн яаманд алсын зайн оношилгоо, эмчилгээний системийг нэвтрүүлэх ажлыг түргэвчлэхийн мөн үүрэгдлээ.

Мөн тэрээр Роуз Гарденд болсон хурлын дараа жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийн төлөөллийг цуглуулан орон даяар үйлчилгээний цэг, олон нийтийн газаруудаар халдварыг эрт илрүүлэх хэрэглсэл, хангамж хандивлаж байгаагаа зарлаж, ням гарагийн орой гэхэд нөхцөл байдлыг тандах нэгдсэн онлайн портал бэлэн болно гэв.

АНУ-ын хувьд 1,322 хүн вирусийн халдвар авсан шинжилгээгээр батлагдсан юм. Мөн 38 хүн нас барснаас Вашингтонд-30, Калифорнд-4, Флоридад-2, Нью Жерсид-1, Хойд Дакотад-1 нас баралт тус бүр бүртгэгдээд байна. 

Дэлхийн хэмжээнд 128 мянган халдварын тохиолдол бүртгэгдэж, 4,718 хүн нас баржээ.

Эх сурвалж: CNN

TAGS