A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
0
|
|
0
|
1
|
|
0
|
42
|
|
0
|
44
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 80 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 80 | |
|
Данийн засгийн газар коронавирусээс үүдэх эдийн засгийн хямралаас болж цалингаа тавьж чадахгүй байгаа хувийн хэвшлийнхэнд хандан энэ үед ажилчдаа цомхтгохгүй авч үлдвэл ажилчдынх нь цалингийн 75 хувийг төрөөс даах шийдвэр гаргалаа.
Энэ шийдвэр гурван сарын хугацаанд хүчинтэй байх ба зургаадугаар сарын 9 хүртэл үргэлжилж нэг сарын цалинг хамгийн ихдээ 23 мянган Дани крон /3,418 ам.доллар/ төлөх ба үлдсэнийг нь компани өөрсдөө төлөх аж.
Тус улсын ерөнхий сайд Mette Frederiksen: Үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирч, үйлдвэрлэл зогсолтод орвол ажилчдаа түр хугацаагаар ажиллуулахгүй байх шийдвэрийг засгийн газар хүлээн зөвшөөрнө. Гэхдээ бид "Тэднийг бүү хал" гэсэн нэг л зүйлийг шаардана" хэмээн өчигдөр /3.15/-нд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.
Мөн үеэр ажилчид 5 хоногийн цалинтай амралт авах эрхтэй хэмээн нэмж хэлсэн юм.
Энэ шийдвэр нь цар тахлын дэгдэлтээс болж үүсэж буй зогсонги байдлын эсрэг засгийн газрыг зүгээс хувийн хэвшил болон иргэдэд үзүүлж буй эдийн засгийн тусламжийн зөвхөн нэг жишээ юм.
Авсан арга хэмжээнүүд нь гэвэл хил, цэцэрлэг, ЕБС, их сургуулиудыг хааж, төрийн албаны зайлшгүй биш салбарын ажилчдыг гэрээсээ ажиллах боломжийг хангаж өгсөн юм.
Дэлхийн хамгийн баян орны нэг болох Дани улс нь сүүлийн хорин жилд эдийн засгийн реформын хийсний үр дүнд засгийн газрын өр төлбөр хамгийн доод хэмжээнд хүрч, нийгмийн эдийн засгаа дэмжиж чадсан билээ.
Эх сурвалж: euractive.com
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
0
|
|
0
|
1
|
|
0
|
42
|
|
0
|
44
|
|
0
|
52
|
|
0
|
43
|
Daily poll
|