• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    80   |  
0

Итали, Испани, Франц зэрэг европын гурван улсад коронавирус тахлын дэгдэлтээс үүдэн нэг өдрийн дотор нас баралтын тоо хамгийн дээд цэгтээ хүрэв.

Италид гэхэд нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 368-аар нэмэгдэж, 1,809-д хүрэв, Испанийн хувьд 97-оор нэмэгдэж 288 болж, харин Францад 29-хүн нас барж нас баралтын тоо 120-д хүрчээ.

Английн улсад нас баралт 14-өөр нэмэгдэж 35 болов. Иймд европын холбооны улсуудын засгийн газар хилээ хаах, хорио цээрээ чангатгах талаар нухацтай арга хэмжээ авч эхэллээ.  

  • Герман улс Франц, Швейцарь, Австри, Дани болон Люксембургтай хиллэх хилээ хаалаа.
  • Испани улс коронавируисийн тархалтыг хянах үүднээс цагдаа нас дрон нисгэн олон нийтийн хөдөлгөөнийг хянаж байна.  
  • Австри улсын хувьд таваас дээш хүн нэг дор цугларахыг хориглолоо. 
  • Ирланд цэцэрлэг сургуулиудыг энэ сарын 29-ыг хүртэл хаахаар шийдвэрлэв.
  • Швейцарын хувьд халдвар авагсдын хувьд 24 цагийн дотор 800-аас 2200 болсон юм.

ДЭМБ-аас европын холбоог "цар тахлын голомт" хэмээн зарлалаа.

Эх сурвалж: BBC 

TAGS