• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    73   |  
0
Хятад улсад өвчний тархалт тогтворжиж байна

Статистикийн “Worldometer” сайтын мэдээгээр коронавирусийн халдвар нь батлагдсан хүн 169,420, нас барсан хүн 6,515, эдгэрсэн хүний тоо 77,450 болжээ.

Коронавирусээр өвчлөгсөд болон нас барагсдын тоо. Worldometer

Ази тивд коронавирусийн тархалтаар дээгүүр тооцогдож буй Солонгос улс өдөрт 20 мянган хүнийг оношлон шалгаж байгаа ажээ. Тэгвэл Солонгостой адил өдөр коронавирусийн анхны тохиолдол нь бүртгэгдсэн Америк улс одоогийн байдлаар нийт 11 мянган хүнийг шалгаад байгаа нь шүүмжлэл дагуулж байна. 

Энэ үеэр коронавирусийн тархалт өндөртэй байгаа Европ тивд Австри улс таваас дээш хүн цуглахыг хориглосон шийд гаргажээ.

Өвчин 157 оронд хүрээд байгаагаас хамгийн олон хүн өртсөн нь:

Хятад (80858), 
Итали (24747),
Иран (13938),
Солонгос (8162), 
Испани (7845) байгаа ажээ.

Эх сурвалж: ABCIndependentWorldometers

TAGS