• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    70   |  
0
"ISIS" оргил үедээ 40 мянган цэрэгтэй, Сири, Ирак улсын цөөнгүй хотыг эзлээд байсан биэлэ

Коронавирусийн хамгийн өндөр тархалттай 15 орны 11 нь Европ тивд байгаа билээ. 

Тэгвэл Ирак, Сири улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг алан хядагчдын “ISIS” байгууллага өөрсдийн дайчдыг уг тивээр зорчихгүй байхыг анхааруулжээ.

“ISIS” өөрийн тогтмол гаргадаг “al-Naba” мэдээндээ ДЭМБ-ийн зөвлөмжийг нийтлээгүй боловч, 

“дайчид тахлын нутгаас зайгаа барих”, 

“эвшээх, найтаахдаа амаа таглах, гараа угаах” 

зэрэг зааврыг өгсөн байна. Тэд оргил үедээ 40 мянган цэрэгтэй байсан бөгөөд Сири, Ирак улсын цөөнгүй хотыг эзлэн улс байгуулахаар завдаж байсан билээ.

Эх сурвалж: The Times

TAGS