• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    84   |  
0

Африк тив нь бусад тивтэй харьцуулахад халдварын тохиолдол харьцангуй бага илэрсэн.

Суданы шилжилтийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Mohamed Al-Faki Suleiman: “Судан улс далайн бүх боомт, газар болон агаарын тээврийн хөдөлгөөнд хориг тавьсан” гэх мэдэгдэл хийлээ.   Тус улсын засгийн газар орон даяар тусгай комисс томилж вирусийн тархалт газар авахаас урьдчилан сэргийлж эрүүл мэндийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлав.

Африкийн халдварт өвчнийг хянах төвийн мэдээлснээр тус улс гадаадад халдвар авсан иргэдээ татав авч тусгаарлан эмчлэх байр бэлдэж буй аж.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр өдгөө Африкийн 27 улсад 347 иргэн халдварын тохиолдол илэрсэн байна.

Египет, Алжир, Африк, Марокко зэрэг дөрвөн улсад тус тивийн халдварын тохиолдлын хагас нь илрээд буй. 

Covid-19-ийн халдвараар өмнөд Африкт-7 хүн, Алжирт-4 хүн, Египетэд -2 хүн, Мароккод нэг хүн тус бүр нас барсан байна. Тус тивд халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн Египетэд гэхэд пүрэв гарагаас эхлэн гадаадын бүх улс руу чиглэх хөдөлгөөнд хориг тавихаа мэдэгджээ. Мөн африкийн ихэнх орнууд халдварын тархалтыг хязгаарлах үүднээс агаарын болон газрын тээврийн хөдөлгөөнийг хорьж, сургууль цэцэрлэгийг хаах арга хэмжээ авчээ.

Өмнөд Африкийн ерөнхийлөгч Cyril Ramaphosa

Өмнөд Африкийн ерөнхийлөгч Cyril Ramaphosa: “Маргааш буюу гуравдугаар сарын 18-наас эхлэн халдварын өндөр эрсдэлтэй бүс нутаг болох Итали, Иран, Өмнөд Солонгос,Испани, АНУ, Их Британи, Хятад улсруу чиглэх хөдөлгөөнд хориг тавина” гэлээ. Мөн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг дэмжихээр “шуурхай, нэн шаардлагатай арга хэмжээ” авахаа амлалаа.

Эх сурвалж: CNN

TAGS