• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    84   |  
0

Италийн үндэсний эрүүл мэндийн агентлагийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар коронавирусийн тахлаар амиа алдсан иргэдийн өвчний түүхийг сөхөн үзэхэд 99 хувь нь хууч өвчтэй иргэд байжээ.

Тус улсад өнгөрсөн долоо хоногт нас баралтын тоо 150 хувиар нэмэгдэж, 2500 давсан тул мэргэжилтнүүд өвчтөний түүхийг судалж, урьдчилан сэргийлэх, эмчилгээний арга замыг идэвхтэйгээр судалж эхлэв.

Орон нутгийн мэдээллийн хэрэгсэл La Stampa нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл Giuseppe Conte-гийн засгийн газар ирэх дөрөвдүгээр сараас үндэсний хэмжээнд тогтоосон хөл хориог сунгах талаар хэлэлцэж байна гэжээ.

Шинэ судалгаагаар нас барагсдын тоо бусад орноос өндөр буюу халдвар авсан иргэдийн 8 хувь нас барж байгааг илрүүлжээ.

Ром хотод суурьтай тус судалгааны институтийн судалгаагаар  халдвараар нас барсан иргэдийн 18 хувийн 0,8 хувь нь суурь өвчингүй байжээ. 

Мөн нас барагсдын тал хувь нь хамгийн багадаа гурван суурь өвчин хавсарсан иргэд байсан гэнэ.

Эдгээрийн 75 хувь нь цусны даралт ихтэй, 35 хувь нь чихрийн шижинтэй,  гуравны нэг нь  зүрх судасны өвчтэй байжээ.

Эх сурвалж: Bloomberg.com

TAGS