• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    86   |  
0

Дэлхийн томоохон хотуудад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хөл хөдөлгөөн хязгаарласнаас үүдэн нүүрс хүчлийн давхар исэл өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад огцом буюу 50 хувиар буурсныг Нью Йорк хотын судлаачид танилцуулжээ.

Коронавирусийн цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засаг уналтад орж буйтай холбогдуулан эрчим хүч, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааны нөлөөгөөр үүсэх нүүрс хүчлийн давхар ислийн ялгарал огцом буурч буй юм.

Эрдэмтдийн хэлж буйгаар тавдугаар сар гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарал сүүлийн 10 жилд байгаагүй хамгийн доод цэгтээ хүрнэ гэж тооцож буй.

Колумбын их сургуулийн судлаачдын үзэж буйгаар замын хөдөлгөөний ачаалал жилийн өмнөхтэй харьцуулахад 35 хувиар буурч, суудлын тэрэг болон ачааны машинаас ялгарах нүүрсхүчлийн исэл  50 хувиар буурсан, мөн метаны ялгарал мэдэгдэхүйц буурсан судалгааг танилцуулжээ.

Хятад болон Итали улсад үйлдвэрлэл болон автомашины хөдөлгөөнийг хязгаарласнаар агаарын бохирдол болон халаагч химийн бодис агуулах азотын давхар исэл их хэмжээгээр буурсан байна.  

Эх сурвалж: bbc

TAGS