• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    85   |  
0
Нью-Йорк хотод хувийн хэвшлийн болоод тэтгэвэртээ гарсан 1000 гаруй эмч, сувилагчид сайн дураар ажиллахаар бүртгүүлжээ

Коронавирусийн халдвар АНУ-д эрчтэй тархаж буй энэ үед 8,3 сая оршин суугчтай Нью-Йорк хот Эмнэлгийн нөөцкорпус (Medical Reserve Corps.) байгуулжээ. Тус корпус нь эмнэлгийн тусламж үйлчилгээг хүрэлцээтэй байлгахад дэмжлэг үзүүлэх бөгөөд сайн дураар ажиллах эмч мэргэжилтнүүдийг бүртгэж байгаа юм.

2012 онд Сэнди хар салхины үеэр сайн дурын ажилчидтай Эмнэлгийн нөөц корпусыг байгуулж байжээ

Хотын Эрүүл мэндийн газарт одоогоор 9000 мэргэжилтэн бүртгүүлсэн бөгөөд түүний дээр хувийн хэвшлийн болоод тэтгэвэртээ гарсан 1000 гаруй эмч, сувилагчид тусламж үзүүлэхэд бэлэн хэмээн нэрээ өгчээ.

“Олон мэргэжилтэн бүртгүүлж байгаад үнэхээр баяртай байна. Бид хамтдаа тэмцвэл коронавирусийг дийлж чадна” 

хэмээн Нью-Йорк хотын даргаБилл Блазио хэлсэн байна.

2012 онд Сэнди хар салхины аюул Нью-Йорк хотод нүүрлэхэд тэд мөн 9000 гаруй хүнтэй Эмнэлгийн нөөц корпус байгуулж, хямралтай тэмцэж байжээ.

Эх сурвалж: New York PostCensus.gov

TAGS