• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    76   |  
0

Итали улсад коронавирусийн цар тахлын халдварын анхны тохиолдол илэрсэн өвчтөн биеийн байдал хүндэрсэн үед эмнэлэгт хандаж байсан юм. Нэрний эхний үеэр нь л олон нийт мэддэг болсон Mattia нь 18 өдөр эрчимтэй эмчилгээ хийлгэн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарчээ.

 Италийн эрх баригчид халдвар авсан бусад хүмүүст урам зориг өгөхөөр Lombardy-гийн бүс нутаг даяар “Чи эдгэж чадлаа” хэмээн 38 настай залууд хандан аудио бичлэг цацжээ. Тэрээр эмнэлгээс гарахдаа “Хамгийн энгийн бас гайхалтай зүйл бол түүртэлгүй, цээж дүүрэн амьсгалах юм байна" гэжээ.

Италийн хэвлэлийнхний мэдээлж буйгаар тус залуугийн аав нь өнгөрсөн долоо хоногт Lombardy мужийн коронавирусийн цар тахлын голомт болсон хотод халдварын улмаас нас барсан байна. Харин  Mattia удахгүй хүүгээ өлгийдөн авах гэж буй аж.

Worldometer судалгааны төвийн мэдээлж буйгаар 63,927 хүн халдвар авч 6,077 хүн нас барсан ба эдгэсэн хүний тоо 7,432 болжээ.

Эх сурвалж:  Chigago.suntimes.com

TAGS