A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
43
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 61 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 61 | |
|
Тайванийн эрх баригчдын даваа гарагт мэдээлснээр хөл хорио зөрчин шөнийн клубээр үйлчлүүлсэн иргэнийг торгуулийн дээд хэмжээ буюу нэг сая тайван доллар буюу 33 мянган ам.доллараар торгожээ.
Нэрийг нь нууцалж буй энэ иргэн зүүн өмнөд Азиас эх орондоо буцаж ирээд удаагүй байгаа бөгөөд гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарлах ёстой байтал ням гарагт шөнийн клубээр үйлчлүүлж байсныг цагдаа нар шалгалт хийх үеэр илрүүлсэн байна.
Тайпей хотын захирагч Hou Yu-ih-ийн мэдээлснээр бусдын эрүүл мэндэд хохирол учруулах магадлал өндөртэйгөө мэдсээр байж зориудаар олон нийтийн газраар зорчсон иргэнд торгуулийн дээд хэмжээ буюу нэг сая тайван долларын торгуул оноож, улсын халдвараас урьдчилан сэргийлэх төвийн тусгаарлах байр луу илгээсэн гэлээ.
Тайвань улс хилээ хааж гадаадын иргэн авахгүй байгаа бөгөөд гадаадаас ирсэн, өөрийгөө тусгаарлаж буй иргэдийн утасны мессежийн системд GPS суулгаж, гэрээсээ гарсан тохиолдолд цагдаа нарт мэдэгдэл ирдэг байна.
Хэрэв тусгаарлагдсан иргэд нийтийн тээврээр зорчвол нэг сая тайвань долларын торгууль нь хоёр дахин нэмэгдэх юм байна.
Тус улсын хувьд Covid-19-ийн халдварын 195 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас бараад бөгөөд тархалтын тоогоороо дэлхийн улсуудаас 65 дугаарт жагсаж байна.
Эх сурвалж: Hongkongfp.com
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
43
|
Daily poll
|