• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    61   |  
0

Энэтхэг улс "хатуу" хөл хорио тогтоолоо. Тэд гурван долоо хоногийн турш улсын иргэдээ гэрээсээ гарахыг хориглосон байна. 

Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди хүн бүр гэр гэртээ байхыг телевизээр мэдэгдсэн бөгөөд цэргүүд хязгаарлалтын бүс тогтоох ажлыг гүйцэтгэсэн аж.  

Өдгөө тус улсад коронавирусын 519 тохиолдол бүртгэгдэж, нийт 10 хүн нас баржээ. Энэ тохиолдол цаашид өсөх хандлагатай төдийгүй хүн амын нягтаршил ихтэй нь эрсдэл үүсгэж байгаа тул тэд ийнхүү хатуу шийдвэр гаргасан байна. Энэтхэг улсын нэг км талбайд 450 хүн ноогддог бөгөөд дэлхийн хамгийн нягтаршил ихтэй, шигүү суурьшдаг улс юм. 

Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди хэлэхдээ "Энэхүү хатуу хорио нь Энэтхэгийн төлөө, иргэдийнхээ төлөө хийж буй алхам" гэжээ. 

Эх сурвалж: BBC

 

TAGS