• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    67   |  
0

NHS буюу Английн эрүүл мэндийн яамны мэдээлснээр коронавирусийн халдвар авагсдын гуравны хоёр нь таргалалттай буюу 63 хувь нь таргалалт болон жингийн илүүдэлтэй байна. Мөн тус улсын халдвар авч эмчлүүлж буй иргэдийн 64,7 хувь нь 60-аас доош насныхан аж.

Халдвар авагсдын гуравны нэг нь таргалалттай байгаа нь таргалалттай хүмүүс covid-19 ийн халдвар авах эрсдэлтэй болохыг харуулж байна эрүүл мэндийн ажилтнууд үзэж буй.

Сүүлийн 24 цагийн байдлаар тус улсад коронавирусийн халдвараар нас барагсдын тоо 26 хувиар нэмэгдэж 335-аас 422 болсон бөгөөд үүний дунд 33 настай иргэн байсан нь хамгийн залуу тохиолдол болон бүртгэгджээ. Их Британид халдвар авагсдын тоо 8,077 болсон нь сая хүн тутмын 119 нь халдвар авч,  6 хүн нь нас барж буй юм.

Харин одоогийн байдлаар 135 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. 

Шотландын хувьд 16 хүн халдвараар нас барсан бол Уэльсэд 17 хүн, Хойд Ирландад 4 хүн тус тус нас барсан байна.

Өвчтөнүүдийг эмчилж буй Northwick Park эмнэлэг ачааллаа дийлэхгүй байгаа тул ойролцоох эмнэлгүүдэд ачааллыг хуваарилах арга хэмжээ авахыг эрүүл мэндийн яаманд тавьж буй юм.

Эх сурвалж: Guardian.com

TAGS