A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
43
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 69 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 69 | |
|
ДОНАЛЬД ТРАМП
/АНУ-ын Ерөнхийлөгч/
АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трампыг ажлаа авснаас хойш 165 өдрийн 35-ыг нь гольфийн талбайд өнгөрүүлсэн гэж NBC суваг шүүмжилж байв. Нью-Йорк мужийн “Winged Foot Golf Club” клубийн гишүүн тэрбээр энэ төрлийн тэмцээнд ч оролцдог. Түүнийг дөрвөн жилийн хугацаанд гольф тоглоход 340 сая орчим ам.доллар зарцуулах нь гэсэн таамаг ч бий.
Ноён Ерөнхийлөгчийн сонирхол зөвхөн гольфоор хязгаарлагдахгүй. 1960-аад онд тэрбээр Нью-Йоркийн цэргийн академид суралцаж байхдаа сагсан бөмбөгөөр хичээллэж, бэйсбол ч сонирхдог байжээ. Америк хөлбөмбөгийн хорхойтон Дональд Трамп “New England Patriots” багийнхантай нэлээд ойр дотно аж. Энтертайнмент төрлийн бизнест одтой тэрбээр Фрэнк Синатра, Тони Беннетт болон Элтон Жон нарын уран бүтээлд дуртай, рэппер Эминемийн сонсогч.
БАРАК ОБАМА
/АНУ-ын Ерөнхийлөгч асан/
Трампын өмнө АНУ-ын Төрийн тэргүүний албыг хашиж байсан Барак Обама сагсан бөмбөгийн хорхойтон. Үндэсний сагсан бөмбөгийн ассоциацийн “Chicago Bulls” багийн хөгжөөн дэмжигч тэрбээр Хавайд сурч байхдаа энэ спортоор хичээллэж байв.
Түүнийг Цагаан ордныг орхихоороо аль нэгэн багийн эзэмшигч болж магадгүй гэсэн таамаг ч олонтаа гарч байжээ. Барак Обама мөн гольфийн ч хорхойтон. 52 насныхаа төрсөн өдрөө бүтэн долоон цагийн турш гольф тоглож, тэмдэглэсэн удаатай. Барак Обама бичсэн номуудаараа ч алдартай бөгөөд “Ааваасаа өвлөсөн мөрөөдөл” зэрэг бүтээлээрээ чамгүй орлого олж байлаа.
Америкийн Ерөнхийлөгч асан мөн шар айраг нэрэх дуртай нэгэн.
Айова мужид өрнөсөн сонгуулийн кампанит ажлын үеэр түүний энэ хоббиг олон нийт мэдэж авсан гэдэг. Нутгийн уушийн газрын эзэн Барак Обамаг шар айргаар дайлах үед түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга нь “White House Honey Ale” нэртэй пиво нэрдэг газартайг нь ярьж байжээ.
/Их Британийн Хатан хаан/
Их Британийн Хатан хаан II Элизабет зураг авах, аялах дуртай. Хаан ширээнд сууснаасаа хойш 130 оронд айлчилсан бөгөөд тэрбээр Их Британи, Хамтын нөхөрлөлийн орнуудад амралтаа өнгөрүүлэх дуртай.
Хатан хаан амьтан, тэр дундаа нохойнд хайртай бөгөөд спаниель, лабрадор үүлдрийн нохой тэжээдэг. Түүнчлэн олон жилийн турш морин спортор хичээллэсэн Хатан хаан одоо ч энэ хоббигоо орхиогүй.
Анх гурван настайдаа морь унахыг заалгаж байсан тэрбээр “Морь унахаар би бусадтай адил энгийн хүн гэдгээ мэдэрдэг” гэж ярьсан нь бий.
/БНХАУ-ын удирдагч/
БНХАУ-ын Дарга Си Жиньпин усанд сэлж, ууланд авирах дуртай, залуудаа хөлбөмбөг, гар бөмбөг тоглодог байжээ. Түүнийг Төрийн тэргүүн болсноос нь хойш Хятад даяар хөлбөмбөг сонирхогчид олширсон гэсэн яриа ч бий.
Си Жиньпин Хятадын уламжлалт тулааны урлагт ихэд дуртай, энэ төрлийн спортоор хичээллэж байсан аж.
Спортоос гадна тэрбээр утга зохиол, урлагт дуртай. Оросын нэр зохиолч Ф.Достоевский, Л.Толстой нарын бүтээлүүд түүнд гүн сэтгэгдэл төрүүлдэг гэж ярьдаг бол киноны хувьд “Цэрэг Райныг аварсан нь” бүтээлийг үзэх дуртай гэнэ.
/Канадын Ерөнхий сайд /
Канадын 23-дахь Ерөнхий сайд Жастин Трюдо дэлхийн хамгийн өндөр рейтингтэй, хамгийн залуу, хамгийн царайлаг улстөрчдийн жагсаалтад дээгүүрт бичигддэг. Тэрбээр иогоор хичээллэж, боксын рингэн дээр гарч чадна. 2012 онд Жастин Трюдо Консерватив намын сенатч Патрик Бразтай боксоор тулалдаж, олсон орлогоо хандивлажээ.
Монреаль хотын Энэтхэг-Канадын ассоциацийн нэгэн арга хэмжээн дээр энэтхэг үндэсний хувцас өмссөн Жастин Трюдо Пенжаб бхангра бүжиглэж “сюрприз” барьж байлаа. Тэр бас жүжиглэх авьяастай. 2007 онд “Агуу дайн” нэртэй түүхэн кинонд хошууч Тальбо Папиногийн дүр бүтээсэн билээ.
ВЛАДИМИР ПУТИН
/ОХУ-ын Ерөнхийлөгч/
Оросын Төрийн тэргүүн В.Путин олон төрлийн сонирхол, хоббитой. Жүдогоор хичээллэдэг, хоккей тоглох, загасчлах, морь унах дуртай тэрбээр төгөлдөр хуур ч тоглож чадна. 11 настайгаасаа жүдо, самбо бөхөөр хичээллэсэн Путин мөн каратегийн хар бүстэй.
АНГЕЛА МЕРКЕЛЬ
/ХБНГУ-ын Канцлер/
Орчин цагийн хамгийн хүчирхэг улстөрчдийн нэг, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийг хөлбөмбөгийн тэмцээний үзэгчийн суудалд харж болно. Котбусын “Энерги” баг, Мюнхений “Бавариа” багийн хөгжөөн дэмжигч тэрбээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хамт хөл бөмбөгийн тэмцээн үзэж байв.
Ангела Меркель цанын спортоор олон жил хичээллэсэн бөгөөд 2014 онд Швейцарийн ууланд гулгаж байгаад гэмтэл авсан удаатай. Сонирхуулахад, Германы Канцлер оросоор муугүй ярьдаг агаад сургуулийнхаа орос хэлний олимпиадад түрүүлж, ЗХУ-д аялж байсан гэдэг. Ангела Меркель хоол сайн хийдэг, цэцэрлэгээ өөрөө арчилдаг гэнэ.
УГО ЧАВЕС
/Венесуэлийн Ерөнхийлөгч агсан/
Венесуэлийн хувьсгалч, төрийн зүтгэлтэн, Ерөнхийлөгч агсан Уго Чавес найруулагч Клинт Иствүдийн бүтээлүүдэд дурладаг байв. Түүний хамгийн дуртай кино нь “Гладиатор” байсан гэдэг. Англи хэлэнд дуртай, хөгжим сонирхдог тэрбээр 2008 онд “Тулааны хөгжим” нэртэй цомог гаргаж байжээ.
Мөн Венесуэлийн хөгжимчидтэй ардын дуу тоглодог нэвтрүүлэгт ч удаа дараа орж байлаа.
ЭММАНЮЭЛЬ МАКРОН
/Францын Ерөнхийлөгч/
Францын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч Эмманюэль Макрон сонгодог хөгжим, утга зохиол сонирхдог. Сэхээтэн гэр бүлээс гаралтай тэрбээр эмээтэйгээ бага насаа өнгөрүүлсэн бөгөөд тэр үеэс сонгодог хөгжим сонирхож, төгөлдөр хуур муугүй тоглодог болжээ.
Тэрбээр мөн теннис, боксоор хичээллэж, хөлбөмбөгийн тэмцээн үзэх дуртай. 15 настайдаа франц хэлний багш Брижит Троньедээ дурласан Эмманюэль сургуулийн театрын дугуйланд зориулан жүжиг бичиж байсан гэдэг. Өдгөө Францын Тэргүүн хатагтай болсон Брижит тэр үед шавийнхаа авьяасыг үнэлж, зохиолч болно гэж магтаж байв.
СИЛЬВИО БЕРЛУСКОНИ
/Италийн Ерөнхий сайд асан/
57 настайдаа улс төрд хөл тавьж, нам байгуулан, 60 хоногийн дотор Парламентын сонгуульд ялалт байгуулсан Сильвио Берлускони дуу хөгжимд дуртай.
Хөгжимчин Мариано Апичеллатай хамтран уран бүтээл туурвиж, дуу бичүүлсэн нь бий. Экс Ерөнхий сайд гитар тоглож, дуулахыг Владимир Путин, Тони Блэр, Жорж Буш нар сонсож байв.
Х.ИНГА
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
29
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
43
|
Daily poll
|