• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    52   |  
0

Их Британийн хаан ширээг залгамжлах Уэльсийн ханхүү 71 настай Чарльз коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар хэвлэлд мэдэгджээ.

Түүний биеийн байдал одоогоор тогтвортой, халдварын шинж тэмдэг хөнгөн байгаа талаар хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн юм.

Харин эхнэр Корнволлын гүнгийн ахайтан, 72 настай Камиллагийн шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Тэд Шотландын Балморал шилтгээнд тусгаарлагдаад байгаа ба хатан хаан Элизабета хүүтэйгээ хамгийн сүүлд энэ сарын 12-нд уулзсан байна. 

Ханхүү Чарльз гуравдугаар сарын 10-ны өдөр Лондон хотод болсон арга хэмжээний үеэр Монакогийн ханхүү Альберттай уулзсан гэх мэдээлэл байгаа ба Альберт ханхүү саяхан халдвар авсан болох нь батлагдсан юм.

Сүүлийн 24 цагийн байдлаар тус улсад коронавирусийн халдвараар нас барагсдын тоо 26 хувиар нэмэгдэж 335-аас 422 болсон бөгөөд үүний дунд 33 настай иргэн байсан нь хамгийн залуу тохиолдол болон бүртгэгджээ. 

Их Британид халдвар авагсдын тоо 8,077 болсон нь сая хүн тутмын 119 нь халдвар авч,  6 хүн нь нас барж буй үзүүлэлт юм.

Эх сурвалж: Theguardian.com

TAGS