• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    81   |  
0
Bill & Melinda Gates

Улс орон бүр коронавирусийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхээр тэмцэж байна. Энэ үйл ажиллагаанд Bill & Melinda Gates сангаас 3,7 сая ам.долларыг Сиэтл хотын коронавирусийн эсрэг үйл ажиллагаанд хандивлах болжээ.

Уг сангаас Мягмар гарагт хийсэн мэдэгдлийн үеэр "Сиэтлийн хотод тархсан коронавирусын тахлын эсрэг арга хэмжээ авахын тулд 3,7 сая ам.долларыг хандивлахаар төлөвлөснөө" мэдэгдлээ.

Үүний санхүүжилт нь гуравдугаар сарын эхээр зарлагдсан тус сангийн 5 сая хүртэлх ам.долларын орон нутгийн амлалтын нэг хэсэг юм.

Мөн Melinda Gates-ийн үүсгэн байгуулсан "Pivotal Ventures" хөрөнгө оруулалт, инкубацийн компани өвчинд нэрвэгдэж буй Сиэттл хотын иргэдийг дэмжих зорилгоор 500,000 ам.долларын нэмэлт санхүүжилт хийж байгаа аж.

Meinda Gates "Тахал өвчин нь бүх нийтэд туршлага болох мэт санагддаг. Гэхдээ бид бүгдээрээ үүнийг адилхан мэдрэхгүй байж болно гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй" гэв.

Энэ санхүүжилт нь нийгмийн эрүүл мэндийн газарт хүнд хэлбэрийн бус өвчтөнүүд болон орон гэргүй болсон хүмүүст түр зуурын орон сууц эсвэл туслах үйлчилгээг бий болгоход ч туслах юм.

Тус байгууллага нь зургаан бүс нутгийн коронавирусийн эсрэг хариу арга хэмжээ авах, тахал өвчинд нэрвэгдэж буй хүмүүсийн хэрэгцээг хангах зэрэг зорилгоор эдийн засаг болон бие мах бодын эрсдэлд өртсөн хүмүүст туслах юм. Үүнд эмнэлгийн байгууллагын ажилчид ч багаж байна.

Эх сурвалж: seattletimes.co

TAGS