• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    60   |  
0

Испани улс вирусийн халдвараас нас барагсдын тоогоор Хятадаас хол давсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 49515 тохиолдол, 3647 нас баралт бүртгэгдээд байгаа юм. Иймд Мадрид хот дөрвөн одтой, 365 өрөөтэй "The Ayre Gran Hotel Colón" зочид буудлаа хотын хамгийн том эмнэлэг болголоо.  

Оны эхэнд энэхүү зочид буудал нь шинээр тохижуулсан өрөө, өнгөт шилэн цонх, цэцэрлэгт хүрээлэн, арт галерейтэйгээр зочдын таалалд нийцэж байсан бол өнгөрөгч долоо хоногоос коронавирусийн халдвартай хөнгөн өвчтөнг хүлээн авах эмнэлэг болгожээ.  

Энэ нь эмнэлгүүдийнхээ ачааллыг багасгах зорилготой бөгөөд бусад орны ч засгийн газрууд вирустэй тэмцэх дээрх алхмыг хийсээр байгаа аж.  

Эх сурвалж: CNN

 

TAGS