• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    63   |  
0
Венесуэл улсын ерөнхийлөгч Nicolás Maduro

Коронавирусийн цар тахлаас үүдэх эдийн засгийн хямрал, иргэдийн амьдрал учирч буй хүндрэлийн эсрэг Венесуэл улсын засгийн газар хэрэгжүүлэх арга хэмжээгээ олон нийтэд танилцуулсан юм.

Тус улсын ерөнхийлөгч Nicolás Maduro бүх төрлийн арилжааны болон өрхийн түрээсийн төлбөр, ААН-ийн болон хэрэглээний зээлийн хүүг зургаан сарын хугацаанд царцаах арга хэмжээ авахаа мэдэгдлээ. 

Мөн иргэддээ хандан онцгой дэглэмийн  үед  бүх анхаарал хүчин чармайлтаа гаргаж "иргэдийн ажил орлого, нийгмийн тогтвортой байдал"-ыг хангаж ажиллахаа амлалаа.

Мөн үеэр иөрийн болон хувийн хэвшлийн ажилтнууд төрөөс мөн нэмэлт урамшуулал олгож, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн цалинг төрөөс олгоно гэв.

Түүнчлэн харилцаа холбооны компаниуд хэрэглэгчдийнхээ төлбөрийн чадамжид уялдуулан төлбөрийн нөхцөлийг хямдруулж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт Венесуэл улс коронавирусийн хямралаас үүдэн эдийн засгийн хөрвөх чадвараа дэмжихээр олон улсын валютын сангаас 5 тэрбум ам.долларын зээл авсан юм.

Жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгох зээлийг  даруй шийдвэрлэх, мөн хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний гарцыг сайжруулахаар дотоодын хүнсний үйлдвэрлэл хангамжийн хороонд тусгай хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргалаа.

Өчигдрийн байдлаар тус улсад халдвар авсан хүний тоо хөрш зэргэлдээ орнууд болох Бразил, Колумб, Еквадортай харьцуулахад харьцангүй бага буюу 106 байна.

Эх сурвалж: Peoplesworld.org

TAGS