• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    58   |  
0
 

Коронавирусийн дараагийн голомт болоод буй АНУ-д хоногт коронавирусийн 10'000 тохиолдол бүртгэгдээд байна.

Дэлхийд нийт коронавирусийн 471'363 тохиолдол, 21'294 нас баралт бүртгэгджээ. Харин Америкийн Нэгдсэн Улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 68'367 болж, 1031 хүн уг вирусийн улмаас нас баржээ. 

АНУ-ын Нью Йорк хотын захирагч Andrew Cuomo "Коронавирус хурдны галт тэрэг шиг л тархаж байна. Уг вирусийн тархац бидний бодож байснаас ч хурдан юм" хэмээн хэлж байсан. 

Вирусийн тархац үнэхээр хурдацтай байгааг зөвхөн нэг хоногт бүртгэгдэж буй 10'000 тохиолдол нотлоод байна.

Харин ерөнхийлөгч Доналд Трамп "Дөрөвдүгээр сард болох улаан өндөгний баяр гэхэд бүх зүйл сайн сайхан болсон байх болтугай" хэмээн хэлсэн.

Эх сурвалж: BBC

TAGS