• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    51   |  
0

АНУ-д одоогийн байдлаар коронавирусийн 83,206 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд дэлхийн улс үндэстнүүдээс уг вирусийн хамгийн их тохиолдол бүртгэгдсэн улс боллоо.

Өчигдөр л гэхэд АНУ-д коронавирусийн шинэ тохиолдол хоногт 10 мянгаар нэмэгдэж байгаа талаар мэдээлсэн. Харин өнөөдрийн байдлаар тус улс нийт улс үндэстнийг вирусийн тохиолдол, нас баралтаар жагсаасан жагсаалтын нэгт орсон бөгөөд нэг хоногт 14,995 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Уг жагсаалтын нэгдүгээрт байсан вирусийн голомт болох БНХАУ-д нийт 81,285 тохиолдол, 3287 нас баралт бүртгэгдсэн. Одоогоор тохиолдол, нас баралтын тоо хоногт нэгээр ч нэмэгдээгүй байна. Гэтэл АНУ-д 83,206 тохиолдол, 1201 нас баралт бүртгэгджээ. Энэ нь нэг хоногт 14,995 шинэ тохиолдол, 174 нас баралт нэмэгдсэн хэрэг.

Эх сурвалж: BBC

TAGS