• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    70   |  
0

Коронавирусийн цар тахал дэлхийг нөмөрч, вирусийн халдвар авсан хүмүүсийн хувьд, санхүүгийн асуудал, ар гэрийнхэн, тэжээвэр амьтад гээд санаа зовоох асуудал мундахгүй.

Харин энэ асуудлыг Английн Хемпширийн  Sway тосгон дох муурын тансаг зэрэглэлийн өдөр өнжүүлэх ажиллуулдаг Jackie Ferrier шийдсэн байна. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, харах эзэнгүй болсон муурандаа санаа зовж  буй өвчтөнүүдэд туслахаар муурыг нь үнэгүй байлгах шийдсэн” гэжээ.

Тансаг зэрэглэлийн 8  өрөө бүхий Hotel Cat-ийн өдрийн төлбөр нь 36 фунт буюу 42 ам.доллар аж. 

Хамгийн том өрөө нь 106 мк2 талбайтай бөгөөд, ресторан, усан сантай. Мөн өрөө тус бүр тансаг ор, муурын машин, нумарсан дэлгэцтэй зурагт бүхий гоёмсог орчинг бүрдүүлсэн Hotel Cat нь дэлхийн хамгийн том муурын өдөр өнжүүлэхт тооцогддог.

Франц хэв загвар бүхий, далайн эргийг санагдуулам өрөө, Африкийн Саванын бүс нутгийн онцлогийг харуулсан өрөө зэрэг өрөө бүр нь тус бүр өөрийн гэсэн онцлогтой. Амьтанд хайртай, 53 настай Jackie Ferrier-ийн үүсгэн байгуулсан энэ өдөр өнжүүлэхт эзэн нь халдвар авч, тусгаарлагдсан, түр хугацаанд эзэнгүй орхигдсон өхөөрдөм муурнууд тухтай байж болох ажээ.

Эх сурвалж: Insider.com

TAGS