• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    54   |  
0

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт хийсэн мэдэгдлийн үеэр "Улаан өндөгний баяр гэхэд бүх зүйл сайхан болно гэж найдаж байсан ч хөл хориог сунгахаас өөр аргагүйд хүрлээ" хэмээн хэллээ.

Доналд Трамп ням гарагт Цагаан ордонд болсон Коронавирусийн талаарх цаг үе, нөхцөл байдлын талаарх хэвлэлийн бага хурлын үеэр үг хэлэв. 

Тэрээр "Коронавирусийн улмаас нас баралтын дээд цэг хоёр долоо хоногийн дараа гарах магадлалтай байна. Тиймээс бид үйл ажиллагаагаа улам өндөржүүлэх хэрэгтэй боллоо. Хөл хориог улс даяар дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгаж байна. Харин зургаадугаар сар гэхэд бүх зүйл сайхан болсон байх болно" гэв.

Мөн тэрээр "Хэрэв бид энэ бүх зүйлийг давахгүй бол 2,2 сая хүн нас барах боломжтой" гэж сонссоны дараа нийгмийн хөл хориог сунгах шийдвэр гаргасан" хэмээв. Коронавирусийн шинжилгээний хариуг хурдан гаргахын тулд түргэвчилсэн сорилыг эмч, сувилагч нарт хэрэглэхийг мөн батлажээ.

Тэрээр гуравдугаар сарын 24-нд хийсэн мэдэгдлийн үеэр "Улаан өндөгний баяр" гэхэд бүх зүйл сайхан болоосой хэмээн найдаж байгаагаа хэлсэн. Европуудын хувьд энэ баяр нь урин дулаан цаг ирж байгааг угтах чухал баяр бөгөөд зарим тохиолдолд сүм, шашны баяр ч хэмээдэг. Энэ жилийн улаан өндөгний баяр дөрөвдүгээр сарын 12-ны өдөр тохиох юм. 

Эх сурвалж: BBC

TAGS