• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    87   |  
0

Дэлхий нийтээр хүндхэн цаг үеийг туулж буй энэ үед дуулгах сайн мэдээ гэвэл BKA буюу ХБНГУ-ын холбооны гэмт хэрэгтэй тэмцэх газрын статистик тайлангаар 1992 оноос хойш тус улсад гарсан гэмт хэргийн тоо хамгийн доод цэгтээ буурсан үзүүлэлт гарчээ. 

2019 онд 5,436 сая зөрчил гарсан нь 2018 онтой харьцуулахад 2,1 хувиар буурсан бол харин энэ тоо 1992 онтой харьцуулахад хамгийн бага үзүүлэлт юм.

Тус улсын дотоод хэргийн сайд  Horst Seehofer-ийн хэлснээр "Герман дахин аюулгүй улс болж байна" гэв. Мөн хүн амын тоо тасралтгүй өсөж байгаа ч гэмт хэргийн тоо буурч байгааг онцолсон юм.

Хулгай болон онц ноцтой гэмт хэрэг

Тус улсад гарсан хулгайн гэмт хэргийн тохиолдол 1,8 саяар буурсан нь 1987 оноос хойш хамгийн доод цэгтээ хүрсэн юм. 2018 онтой харьцуулахад орон байрны хулгай 10,6 хувиар буурч 87,145 болсон бол халаасны хулгайн хэрэг 9,7 хувиар буурч 94,106 тохиолдол бүртгэгджээ. Гэсэн хэдий ч цахим гэмт хэргийн тохиолдол 11,3 хувиар нэмэгдэж 123 мянган тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: iamexpat.de

 
TAGS