• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    59   |  
0

Коронавирусийн тахлын уршгаас үүдэн Этиоп улсын засгийн газар мягмар гарагт сөрөг хүчний намуудтай тохиролцоонд хүрч, гарын үсэг зуруулж, наймдугаар сард зохиогдох байсан парламентийн сонгуулийг албан ёсоор хойшлуулахаар болсноо мэдээллээ.

Нөхцөл байдал эгзэгтэй үед улс төрийн сонгуулийг хойшлуулах санаачлагийг ерөнхий сайд, хувьсгалч Abiy Ahmed гаргаж, сонгуулийн комиссын удирдах зөвлөл “Коронавирусийн цар тахлаас үүдэн бид үйл аиллагаагаа түр зогсоох гарцаагүй нөхцөл байдал үүслээ” гэсэн юм. Сонгуулиа хэднийг хүртэл хойшлуулсан нь тодорхойгүй байгаа ч, цаг үеийн нөхцөл байдлыг ажиглаж байгаад, намжихаар хугацааг товлоно гэв.

Тус улсын хувьд коронавирусийн халдварын 26 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Этиоп нь 105 сая хүн амтай бөгөөд африкийн хойгийн хүн амын төвлөрөл ихтэй хоёрдагч улсад тооцогддог. Тиймээс тархалт нэгэнт газар авбал тогтоож дийлэхгүй хэмээн үзэж буй.

Эх сурвалж: Reuters.com

TAGS