• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    84   |  
0

ДЭМБ, АНУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ гаргасан зөвлөмжөөр коронавирусийн халдварын орон зайн хязгаарлалтын тогтоосон баримжаа нь хангалтгүй гэж MIT-гийн эрдэмтэд үзэж байна. American Medical Association-д нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд ДЭМБ болон CDC-н өгч хэрэгжүүлж буй зааварчилгаа нь 1930 оны агаарт ханиадны вирусийн халдварын хуучирсан модель болохыг дурджээ.

MIT-гийн эрдэмтэн Lydia Bourouiba болон бусад судлаачдын хамтарсан судалгаагаар халдварын бүх төрлийн хэмжээтэй бичил организм, дусал 7-9 метр хүртэл халдварлах боломжтойг илрүүлсэн байна.  

Түүний хэлж буйгаар хуучин зааварчилгаанд хүмүүс амьсгалах, ханиаж найтаахад дэгдсэн дусал бага цар хүрээнд хагас эсэргүүцэх чадвартай, мөн нэгээс, хоёр төрөл зүйл, том эсвэл жижиг хэмээн ангилсан байдаг гэжээ. 

Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар MIT-гийн эрдэмтэд ханиаж, найтаах үед агаарт бичил хэмжээний нянгийн үүлэнцэр үүсгэх ба энэ дуслын бөөгнөрөл нь өргөн цар талбайг хамрах боломжтой аж.

Bourouiba-гийн сануулснаар агаарт  тогтсон вирусийн дуслын бөөгнөрөл чийглэг болон дулаан орчинг тэсвэрлэж чадахгүй ууршдаг байна.

Эх сурвалж: Economictimes.com

TAGS