• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    87   |  
0

Байгаль орчны эрдэмтдийн судалгаагаар далайн тэнгисийн ус сүүлийн 30 жилд байгаагүйгээр цэвэрлэгдэж ховор амьтад ил гарч ирэх болжээ. 

Тухайлбал, Австралид бөгтөр халим, АНУ-д далайн заан, Японд ногоон мэлхий зэрэг амьтад ил гарч ирж буй аж.

Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаа, загас агнуурын хэтрүүлсэн хэрэглээ, далайн аялал, тээврийн үед ялгарах нүүрсхүчлийн хий, хог хаягдал, эргийн бохирдол зэрэг нь далай тэнгисийн усыг бохирдуулж, далайн олон төрөл зүйл амьтныг устгаж буй явдал хөл хорионы үеэр огцом буурч, маш гайхалтай үр нөлөөг авчиржээ.

Эрдэмтдийн хэлж буйгаар 2050 он хүртэл уур амьсгалын тогтвортой байдлыг хангахын тулд далай тэнгисийн нөхөн сэргээлт хийх , далайн амьтан болон эргийн экосистемийг хамгаалахад энэ үзэгдэл томоохон үлгэрлэл болж байна. 

Тэнгисийн амьтдын төрөл зүйлийг хадгалах, бохирдлыг хянах, тогтвортой загасчлал зэрэгт авах арга хэмжээ нь олон тэрбум ам.долларын өртөгтэй ч эрдэмтдийн тооцоолсноор одоогийнхоос 10 дахин эерэг үр дагаврыг авчрах аж.

Нөгөөтэйгүүр уур амьсгалын өөрчлөлт нь далайг хэт хүчиллэгжихээс хамгаалах, хүчилтөрөгчийн алдагдал болон далай доор шүрэн хаднуудыг үгүй хийхээс хамгаалдаг байна.

Эх сурвалж: Theguardian.com

TAGS