• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    125   |  
0

Бүгд Найрамдах Сингапур улс дахь Монголын Элчин сайдын яам байрлан үйл ажиллагаа явуулдаг “Parkview Square” барилгад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. 

Тус барилгад яаралтай халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан энэ сарын 1-3-ны өдрүүдэд яамны байранд ирэхгүй байхыг Элчин сайдын яамнаас анхаарууллаа. 

Энэ хугацаанд бид консулын үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжийг иргэддээ бүрдүүлэн ажиллаж байгаа бөгөөд та бүхэн итгэмжлэл, тодорхойлолт зэрэг үйлчилгээг авах хүсэлтээ mongolianembassy.sg@gmail.com хаягт илгээнэ үү.

Бусад үйлчилгээний талаар, мөн аливаа заавар, зөвлөгөөг ЭСЯ-ны шуурхай утас 65-83534563 болон Facebook хуудсаар дамжуулан авч болно.

Сингапур улсад халдвар авсан 1049, нас барсан 4 иргэн бүртгэгджээ. 

 

TAGS