• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    92   |  
0

Дохионы хэлний багшаар суралцаж буй оюутан бүсгүй сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан маск зохион бүтээжээ. 

Тэрээр "Вирусээс үүдэн хүн бүр халдвараас сэргийлэхээр амны хаалт зүүж байгааг хараад дохионы хэлээр ойлголцдог нийгмийн хэсэг бүлэг хүмүүс хэрхэх вэ, амны хаалт зүүх үнэхээр чухал ч, бүх хүн хоорондоо төвөггүй ойлголцох нь бас чухал" гэжээ. 

Мөн Лауренс чихэндээ сонсголын төхөөрөмжтэй хүмүүсийн нөхцөл байдлыг бодолцож толгойндоо оосроор тогтоодог амны хаалтын санааг ч мөн бодож олсон байна. 

Лауренсын маскыг захиалахаар Америкийн олон мужаас захиалга ирж байгаа бөгөөд тэр маскаа ямар ч үнэ төлбөргүйгээр захиалагчиддаа илгээж буй аж. Түүнд шуудангийн болон маскны материал худалдан авахад нь дэмжлэг үзүүлэхийг хүсвэл GoFundMe холбоосоор хандаарай.

Хүртээмжтэй хот, City4all

TAGS