• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    91   |  
0

Тэрбумтан... Энэ үгийг сонсохоор таны санаанд юу буудаг вэ. Дэгжин хувцас өмсөж, тансаг орд харшид тухлан, үнэтэй машин хөлөглөсөн хар хослол, улаан зангиатай эрхмийн дүр бууж магадгүй. Цаашлаад торгонд умбаж, тосонд хөлбөрсөн, мөнгө хөрөнгө, эд баялгаар бялхсан амьдрал санаанд орох биз. Гэтэл тэрбум тэрбумаар хэмжигдэх их хэмжээний хөрөнгөтэй, дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүд харин ч эгэлийн эгэл, энгийн амьдардаг гэвэл та итгэх үү. Тэрбумтнуудын итгэмээргүй гэхдээ үнэн, энгийн амьдралын хэв маягаас хүргэж байна.

           УОРРЕН БАФФЕТ ӨГЛӨӨНИЙ ЦАЙНДАА ДӨРВӨН АМ.ДОЛЛАРААС ИХ МӨНГӨ ЗАРЦУУЛДАГГҮЙ 

Дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагч, Berkshire Hathaway-гийн үүсгэн байгуулагч Уоррен Баффет хөнгөлөлтийн купон цуглуулж, худалдан авалт хийдэг байна. Мөн тэрбээр өглөөний цайндаа дөрвөн ам.доллараас их мөнгө зарцуулахыг илүүд үздэггүй. Уоррен Баффет долоо хоногт багадаа гурван удаа McDonald's-оор үйлчлүүлдэг. Сурвалжлагч түүнээс яагаад тус газраар тогтмол үйлчлүүлдгийг асуухад тэрбээр “Хямд үнэтэй учраас тэр” хэмээн хариулжээ. 

Хөрөнгийн хэмжээгээр дэлхийд эхний тавд бичигддэг тэрбээр тансаг орд харш худалдан авахыг илүүд үздэггүй бөгөөд одоогоос 60 гаруй жилийн өмнө 31 мянган ам.доллараар худалдан авч байсан байшиндаа өнөө хэр амьдарч байгаа аж.

 

БИЛЛ ГЕЙТС 10 АМ.ДОЛЛАРЫН ЦАГ ЗҮҮДЭГ

Microsoft компанийг үүсгэн байгуулагч, олон жилийн турш ертөнцийн хамгийн баян хүнээр тодорч ирсэн Билл Гэйтс ердөө 10 ам.долларын цаг зүүдэг байна.  Мөн тэрбээр гэртээ шинэ технологийн цахилгаан бараа худалдан авахыг чухалчилдаггүй. Билл Гэйтс өдөр бүр оройн хоолныхоо дараа аяга тавгаа угаадаг бөгөөд автомат аяга таваг угаагч ашигладаггүй байна. 

 

МАРК ЦУКЕРБЕРГ ХУУЧИН АВТОМАШИН ХУДАЛДАН АВАХЫГ ИЛҮҮД ҮЗДЭГ 

Дэлхийн хамгийн том технологийн компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Цукерберг 30 мянган ам.долларын ихгүй үнэтэй, хуучин автомашин авахыг илүүд үздэг. Мөн тэрбээр хуримаа байшингийнхаа арын цэцэрлэгт хийсэн байна.

ЧАРЛИ ЕРГЭН ӨГЛӨӨ БҮР ӨДРИЙН ХООЛОО ӨӨРӨӨ БЭЛДДЭГ 

АНУ-ын Dish Network-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Чарли Ергэн өглөө бүр өдрийн хоолоо өөрөө бэлддэг бөгөөд бор цаасан уутанд сэндвич болон бусад хүнсээ авч явдаг байна. Мөн тэрбээр 20 гаруй жилийн турш Денвер дахь байшиндаа амьдарч буй аж. Үүнээс гадна бизнес аяллаар авахдаа тусдаа бус ажилтнуудтай хамт зочид буудлын өрөө хөлсөлдөг байна. 

Эх сурвалж: Businessinsider.com

 
TAGS