• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    49   |  
0

АНУ-д коронавирусийн дэгдэлтийн  голомт болж буй Нью Йорк хотод шинэ тохиолдол болон нас барагсдын тоо анх удаа буурсан үзүүлэлт гарсныг мэргэжилтнүүд мэдээллээ.

Өнгөрөгч долоо хоног америкчуудын хувьд хүндхэн өдрүүд байсан бол хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөний тоо долоо хоногийн дотор анх удаа буурсан байна.

Хэвлэлийн хурлын үеэр захирагч Andrew Cuomo өгөгдлийг нарийвчлан дүгнэхэд хэт эрт байна, сонор сэрэмжээ алдаж гэрээсээ гарахгүй байхыг санууллаа.

Тус хотын 122 мянган оршин суугч халдвар авсан ба өвчтөний 75 хувь эмчлүүлээд гарчээ.

Worldometer-ийн статистик мэдээллээс үзэхэд тус улсад өнөө өглөөний байдлаар  халдварын 24,728 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авагсдын тоо 336,085 хүрсэн бол 1,151 хүн нас барж нас баралтын тоо 9,602 болсон байна. Харин эдгэсэн хүний тоо 17,245 хүрчээ. 

Эх сурвалж: BBC

TAGS