• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    85   |  
0

Коронавирусийн цар тахлын улмаас Мексикийн Grupo Modelo компани Corona брендийн шар айрагны үйлдвэрлэлийг  тодорхойгүй хугацаагаар  зогсоожээ.

Grupo Modelo нь твиттер хуудсаараа дамжуулан засгийн газраас онцын шаардлагагүй үйлдвэрүүдийг зогсоох шийдвэр гаргасны улмаас corona шар айрагны үйлдвэрлэл болон маркетингийг зогсоохоо зарлажээ.

Хэрэв тус улсын засгийн газар энэ төрлийн шингэн хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаагаа явуулахыг зөвшөөрвөл нийлүүлэлтийн баталгаа болох шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа мөн дурджээ.

Тус шар айргийг АНУ-д импортолдог Constellation Brands компанийн мэдэгдсэнээр коронавирустэй санаандгүй нэр нь холбогдсон Corona шар айргийн борлуулалт буурах  биш эсрэгээрээ нэмэгджээ. 

Тодруулбал энэ жилийн эхний гурван сарын байдлаар тус брендийн борлуулалт 8.9 хувиар өсжээ. Тэр ч бүү хэл жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад гуравдугаар сарын эхний гурван долоо хоногт борлуулалт 24 хувиар нэмэгдсэн байна.

Эх сурвалж:  CNN

 
TAGS