• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    84   |  
0

Испани улс коронавирусийн цар тахлын улмаас амиа алдсан өвчтөний тоогоор Итали улсын дараа жагсаж байсан бол даваа гарагийн байдлаар буурсан үзүүлэлт гарчээ.

Испанийн эрүүл мэндийн түргэн тусламжийн хорооны дарга Maria Jose Sierraгийн хэлснээр улс даяар цар тахлын хамрах хүрээ багасаж байна хэмээн цахим хурлын үеэр хэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар тус улсад 5,029 хүн шинээр халдвар авч, халдвар авагсдын тоо 136,675 болсон бол  шинээр 700 хүн нас барж, нас баралтын тоо 13,431-д хүрлээ. Энэ нь сая хүн тутмын 285 нь нас барж буй үзүүлэлт юм.

Испанид коронавирусийн халдвараар нас барагсдын тоо аажмаар буурч буй хэдий ч халдвар авагсдын тоо хурдацтай нэмэгдсээр байна.

Эх сурвалж: Reuters.com

TAGS