A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
26
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
43
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 63 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 63 | |
|
2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын хоёр том намаас нэр дэвших гол өрөлдөгчдийн нэрс тодорхой болж буйг ажиглагчид онцолж байна. Учир нь ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намыг төлөөлөн нэр дэвшихээр өрсөлдөж байсан Сенатор Берни Сандерс нэрээ татаж буйгаа өчигдөр зарлалаа.
Ингэснээр нам доторх сунгаанд түүнтэй өрсөлдөж байсан АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байден Ардчилсан намаас төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх магадлал улам нэмэгдсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард болох товтой. Хэдийгээр Ардчилсан нам доторх сунгааны үеэр Берни Сандерс гараагаа амжилттай эхлүүлж, эхний гурван мужид болсон намын санал асуулгад тэргүүлсэн ч удалгүй манлайллаа алдсан байна. Харин Жо Байден илүү олон мужид ялалт байгуулж, испани гаралтай иргэдийн дунд нэр хүндээ өсгөжээ.
78 настай Берни Сандерс АНУ-ын иргэдэд тэгш үйлчлэх эдийн засгийн тогтолцоог бий болгож, цагийн ажлын хөлсний доод хэмжээг 15 ам.доллар болгохоо мэдэгдээд байсан. Тэрбээр 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөө Ардчилсан намаас Хиллари Клинтонтой хүчтэй өрсөлдөж, ялагдал хүлээсэн билээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
26
|
|
0
|
31
|
|
0
|
35
|
|
0
|
43
|
Daily poll
|