• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    59   |  
0

Дэлхий дахиныг айдаст автуулж буй коровирус хүн төрөлхтөнийг амьдралын шинэ хэв маягт дасан зохицоход сургаж буй. Тэгвэл уг халдварт өвчин эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд ачаалал үүсгэж, тэдний үүрэг, хариуцлагыг улам нэмэгдүүлсэн нь судалгаагаар тодорхой болжээ. 

SurveyMonkey-ийн судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 70 хувь цар тахал тархсанаас хойш гэрийн ажил болон бусад үүрэг хариуцлага нь нэмэгдсэн гэж хариулсан байна.

Тодруулбал, сургууль, цэцэрлэгүүд амарч хүүхдүүд гэртээ өдрийг өнгөрөөх болсноор тэднийг харж хандах, асрах цаашлаад  хичээлийг нь давтуулах шаардлага нэмэгджээ. 

Мөн гэртээ ариутгал цэвэрлэгээ хийх, хөл хорионы үед хоол хүнсээ цуглуулж, нөөцлөх зэрэг нэмэлт ажлууд ар араасаа ундарч буй. Эдгээр ажлын дийлэнх нь эмэгтэйчүүдэд ногдож байгаа аж. 

2019 оны судалгаагаар гэрийн ажлын дийлэнхийг нугалдаг гэж судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 40 хувь хариулсан бол энэ дүн эрчүүдийн хувьд 12 хувьтай байна. OECD-ийн 20 улсад явуулсан судалгаагаар эмэгтэйчүүд өдөр бүр дунджаар 173 минутыг гэрийн ажил хийхэд зарцуулдаг бол эрэгтэйчүүдийнх 71 минут байдаг аж. 

TAGS