• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    90   |  
0
 

Apple болон Google зэрэг технологийн компани хамтран коронавирусийн халдвар авсан хүнтэй уулзаж халдвар авсан тохиолдолд сэрэмжлүүлэг өгдөг технологи зохион бүтээж буй аж.  

Халдвар авсан хүнтэй ойрын зайд орсон эсэхийг шинжлэхэд гуравдагч түншийн оролцоотойгоор үр ашигтай ажиллана гэж үзэж байна. Үүнийг туршихын тулд тусгайлан хөгжүүлсэн апп татах шаардлагатай аж.

Тус хоёр компанийн хэрэгжүүлэх төсөл нь хэрэглэгчдийн сайн дурын оролцоон дээр тулгуурлах ба тэдний хувийн мэдээллийг тодорхой нэргүйгээр ашиглах юм байна.

Халдвар авсан хүнтэй ойрын зайд харилцаа тогтоосон эсэхийг илрүүлэх арга нь ухаалаг утасны  Bluetooth дохиоллыг ашиглах ба утасны эзэн урт хугацаанд халдварын эрсдэлтэй газар ойр байсанр хүнтэй харилцсан эсэхийг тодорхойлох замаар өгөгдөл цуглуулах аж. Ойрын зайн харилцаа тогтоосон хүмүүс нь коронавирусийн халдвар нь батлагдвал тухайн төхөөрөмжийн эзэнд сануулга илгээх аж.

 
 

Тус апп нь GPS ашиглан байршлын болон хувийн мэдээлэл цуглуулахгүй юм байна.

Үүнийг хэрэгжүүлэхэд хэрэглэгчийн хувийн нууцлал болон ил тод байдал, тохиролцоо нь маш чухал бөгөөд бид энэ үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд сонирхож буй хөрөнгө оруулагчдын зөвлөгөө, байр суурийг дуртайяа хүлээн авахад бэлэн гэдгээ хамтын мэдэгдлээрээ илэрхийлсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгч Трамп тус хөгжүүлэлтийг хийхэд дэмжлэг үзүүлнэ, гэхдээ үүний үр дагаврын судалгаа хийхэд хугацаа орно гэдгээ мөн мэдэгдсэн байна. Энэ маш сонирхолтой шийдэл байна, гэхдээ олон хүн хувийн орон зай, эрх чөлөөндөө санаа зовниж эхэлнэ” хэмээн цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.

 Эх сурвалж: bbc

 
 
TAGS