• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    58   |  
0
 

Франц улсад дөрөвдүгээр сар гарснаас хойшхи нас баралтын тоо буурч байна. Мөн коронавирусийн нөлөөгөөр нийгмийн ялгааг харуулсан хүмүүсийн буруу үйлдэл эрс багасчээ.

Ням гарагт Францад коронавирусийн 561 шинэ нас баралт бүртгэгджээ. Улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр нийт нас баралт 14'393-т хүрсэн байна.

Энэ нь хэдийгээр маш их тоо ч гэлээ 4-р сар гарснаас хойшхи өдөр тутамд бүртгэгдэж буй нас баралтын хамгийн бага тоо юм.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас хийсэн мэдэгдлийн үеэр "Бид маш өндөр давааны дөнгөж эхлэлийг харж байна. Өвчний дэгдэлт улс орныг хүнд цохилттой хэвээр байлгаж байгаа ч нийгэм даяар эрсдлийг зогсоох, урьдчилан сэргийлэх зэрэгт суралцахад сайнаар нөлөөлж байна.  

Хүмүүсийн сайн хэрэгжүүлж буй арга хэмжээнээс дурьдвал: 

- хамгийн багадаа нэг метр зайтай байхыг сайн мөрдөж байна, 

- нийгмийн ялгааг илэрхийлсэн хүмүүсийн буруу үйлдэл анх удаа эрс багассан нь үр нөлөөтэй зүйл болжээ" хэмээн мэдээлжээ.

Мөн эмнэлэг, эрчимт эмчилгээний үйлчилгээ нь маш олон тооны өвчтөнүүдийг эмчилж байгаа тул бид сонор сэрэмжтэй байх ёстой. Бид хүчин чармайлтаа хэвээр үлдээж, вирусийн халдварыг бүхэлд нь таслан зогсоохын тулд өдөр бүр нэмэгдэж буй тоог багасгах хэрэгтэй.  

Эх сурвалж: CNN

TAGS