• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    62   |  
0
 

Уолт Дисней компаний 43 мянган ажилчин коронавирусыийн тахлын улмаас хүнд байдалд ороод байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд компаний зүгээс ажилчдад зохицуулалт хийх болжээ.

Тус компани үйл ажиллагаагаа зогсоосон энэ тохиолдолд зарим ажилчдыг халахаас өөр аргагүйд хүрсэн талаар мэдээлэж байсан. Харин үүнд зохицуулалт хийж дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Орландо дахь амралтын газар зэрэг ажлын байруудад 43 мянган ажилтныг түр хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Диснейн хэвлэлийн төлөөлөгч "Уолт Дисней компани дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэх түр зуурын энэхүү ажилд үр дүнтэй ажилласан ажилчдын эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, боловсролын дэмжлэг, ажилчдын нэмэлт тусламжийн хөтөлбөрүүдийг тогтмол явуулахаар хэд хэдэн холбоодтой тохиролцоонд хүрсэн" талаар мэдэгджээ.

Мөн тус компаны ажилчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тухайн жилдээ үнэ төлбөргүй авдаг бөгөөд энэ үйлчилгээ цуцлагдахгүй талаар сануулан хэлжээ.

Эх сурвалж: CNN

TAGS