• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    87   |  
0
 

Хөрсөнд агуулагдах бактерийн мутацид орсон фермент нь сайн чанарын хатуу хуванцар савнуудыг хэдхэн цагийн дотор задлаж, дахин боловсруулж боломжтойг эрдэмтэд илрүүлсэн талаар өгүүлэл байгаль орчны Nature сэтгүүлд хэвлэгдсэн байна.

Ургамлын бордооны нянг оролцуулсан 100 мянган төрлийн микроорганизмыг хамруулсан  судалгааны энэ ажил 2002 оноос эхлэн хийгдэж эхэлжээ.

Навчны хөрснөөс гарган авсан ферментийн тусламжтай нь химийн нэгдлийг богино хугацаанп задалж, түүхий эдийг боловсруулж сайн чанарын, шинэ хуванцар сав гарган авч байна. Өнөөгийн хуванцар дахин боловсруулах технологоор гарган авсан бүтээгдэхүүн ихэвчлэн хувцас болон хивсний түүхий эд л болдог бол энэ төрлийн бодисоор задалсан хуванцрын түүхий эдийг илүү өргөн хүрээний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглаж болох аж. 

Тус нээлтийг хийсэн Carbios компани шинэ төрлийн фермент нь томоохон дэвшил тул таван жилийн дотор үйлдвэрлэлийн хувьсал хийнэ гэж үзэж буй.

 Carbios нь гоо сайхан, шингэн хүнсний үйлдвэр болох Pepsi болон L’Oréal-той хамтран ажиллаж, хаягдлыг нь дахин боловсруулдаг байна.  

Жил бүр олон тэрбум хуванцар байгальд хаягдан, Арктикээс, далайн гүн хүртэл бохирдуулж, далайн амьтдын тоо толгой, төрөл зүйлийг үгүй хийж байгаа билээ. Мэргэжилтнүүд хуванцрын хэрэглээг багасгах нь үүнтэй тэмцэх хамгийн чухал алхам гэж үзэж буй ч, тус компанийн зүгээс чанар сайтай, авсаархан материал бидний өдөр тутмын амьдралд нэн хэрэгтэй тул дахин боловсруулалт түүнээс чухал хэмээв.

Эрдэмтдийн ажигласнаар фермент болон дээрх мутац нь шингэн хүнсний PET хуванцар савны задрах нөхцөлийг түргэсгэх ба 72C-ийн хэмд тэсвэртэй аж. Туршилтаар нэг тонн хуванцар хаягдлын 90 хувийг 10 цагийн дотор задалсан байна.

Эх сурвалж: Theguardian.com

 
 
TAGS