• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    51   |  
0

Коронавирусийн халдвар Номхон далайд үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын тэнгисийн цэргийн “USS Theodore Roosevelt” нисэх онгоц тээвэрлэгч хөлөгт өнгөрсөд сард тархсан талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байсан.  Тэгвэл халдвар авсан цэргүүдээс нэг албан хаагч коронавирусийн улмаас нас барсан байна. 

“USS Theodore Roosevelt” хөлөг өдгөө Гуам арлын боомтод зогсож, халдвар авсан  585 усан цэрэг арлын эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.  

Ингэснээр алба хааж байхдаа коронавирусийн халдварын улмаас амиа алдсан АНУ-ын зэвсэгт хүчний анхны тохиолдол болсон байна.  

Одоогоор хөлгийн нийт 4000 орчим усан цэргийг буулган тусгаарлаад байгаа юм. 

Онгоцонд нь COVID-19 вирусийн халдвар тархсан тул хөлгийн ахмад албаныханд хандан тусламж хүссэн захиа бичээд байсан. Тэгвэл хөлгийн ахмад Брэтт Крозерыг флотын захиргаа буруу шийдвэр гаргасан хэмээн үзэж, албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байв.

TAGS