• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    86   |  
0

ДЭМБ-ын судалгаагаар Covid-19-ийн цар тахал нь арав гаруй жилийн өмнө дэгдсэн шувууны томуунаас 10 дахин  хор хөнөөлтэй болох нь тогтоогдлоо.

2009 оны нэгдүгээр сараас 2010 оны аравдугаар сард дэгдсэн шувууны томууны цар тахлаар 1,6 сая хүн өвчилж 18,449 нас баралт бүртгэгдэж байсан юм.

ДЭМБ-ын мэргэжилтэн Tedros Adhanom Ghebreyesus-ийн сануулж буйгаар дэлхий нийтийг цочроож буй коронавирусийн цар тахал нь H1N1 шувууны томууны учруулсан хямралыг 10 дахин нугалах төлөвтэй байна гэв.

Тэрээр "Бид мэддэг зүйлээ л баттай хэлж чадна мөн бид туршлага дээрээ тулгуурлан шийдвэр гаргана.  Зарим улс орны жишээ вирусийн тархалт, хэрхэн мутацид орсон, хэрхэн зогсоох болон эмчлэх талаар тодорхой зураглалыг бидэнд өгч байна. Олон хүн нэг дор цугласан худалдаа үйлчилгээний төв, асрамжийн газар зэрэгт өргөн тархаж байгааг харж байна. Бид хэдийн эрт илрүүлэх, оношлох, тусгаарлах, хяналтад авах талаар мэдээлэлтэй болсон. Зарим улсуудад гурав, дөрвөн хоногийн дотор халдварын тохиолдол хоёр дахин нэмэгдэж буй нв халдварын тархалт асар хурдацтай ч буурах төлөв маш удаан байгааг харуулж байна" гэлээ

Эх сурвалж: Independent.co.uk

TAGS