• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    97   |  
0

 

Шинэ коронавирусийн халдварын эсрэг гурван вакциныг эмнэл зүйн буюу хүний бие дээр турших ажил ид үргэлжилж буйг ДЭМБ-аас мэдээлсэн. Мөн 67 нэр төрлийн вакцин эмнэл зүйн туршилтын өмнөх шатандаа байгаа аж. 

Тэгвэл эмнэл зүйн туршилт нь үргэлжилж буй гурван вакцины тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна. 

Вакцин 1: АНУ–Америкийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн болон Moderna компанийн хамтран гаргасан вакцины эмнэл зүйн туршилт ид үргэлжилж байгаа. Туршилтын эхний үр дүн тавдугаар сарын сүүлчээр тодорхой болно гэж тус компаниас мэдээлсэн байна.  Мөн уг вакциныг эцсийн хэрэглэгчид хүргэхэд дор хаяж нэг жилийн хугацаа хэрэгтэй аж.  

Вакцин 2: АНУ- Тус улсын биотехнологийн Inovio Pharmaceuticals компанийн коронавирусийн эсрэг вакциныг хүний бие дээр турших ажлыг энэ сараас эхлүүлсэн. Тус компани эмнэлзүйн туршилтаа энэ зун гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд 2020 оны эцэс гэхэд нэг сая тун вакцин үйлдвэрлэх зорилт тавьсан байна. 

Вакцин 3: БНХАУ - Бээжин хотын Биотехнологийн хүрээлэнгийн гаргаж авсан вакциныг гуравдугаар сараас эмнэл зүйн туршилтад оруулсан байна. Туршилт амжилттай урагшилж буйг Хятадын талаас мэдэгдсэн байна. Энэ ажлыг Эболо вирусийн эсрэг вакцин бүтээсэн эрдэмтэн ахалж байгаа ажээ. 

TAGS