• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    47   |  
0
/АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтонд байрлах Цагаан ордны Сарнай цэцэрлэгт хийсэн хэвлэлийн хурал/ 2020.04.14

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт хөл хорио тогтоох талаарх мэдэгдлийн үеэр "Би Хятад улсын хүчин чармайлтыг магтан сайшаасан ч, тэдний ил тод байдлын талаар яриагүй" хэмээн хэлжээ.

Трамп нэгдүгээр сарын 24-нд твиттер хуудсаараа дамжуулан "БНХАУ коронавирусийг таслан зогсоохын тулд маш их хичээн ажиллаж байна. АНУ тэдний хүчин чармайлт, ил тод байдлыг өндөр үнэлдэг. Энэ бүх зүйл сайхан болно. АНУ-ын ард түмний нэрийн өмнөөс Ерөнхийлөгч Си-д талархал илэрхийлье!" хэмээн мэдэгджээ.

Харин хэд хоногийн дараа Трамп Хятад улс руу зорчсон АНУ-ын иргэнийг нэвтрүүлэхийг хориглосон талаар сонсжээ.

Тэрээр үүний талаар ярихдаа "Би сонссон бүх зүйлдээ итгэдэггүй. Би Хятад улсын хүчин чармайлтыг сайшаадаг ч, тэдний ил тод байдлын талаар яриагүй" гэв.

Мөн тэрээр Вашингтонд байрлах Цагаан ордны "Сарнай цэцэрлэгт" хөл хорио тогтоож буйгаа мэдэгдсэн юм. 

TAGS