• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    83   |  
0

Өнөөгийн нөхцөл байдалд анализ хийсний үндсэн дээр Covid-19-ийн сэдрэлт, шинэ давлагаа дараа дараагийн жилүүдэд даамжрах боломжтой тул бие биенээсээ 2 метрээс дотогш харилцахгүй байх гэсэн хүн хоорондын орон зайн хязгаарлалтыг 2022 он хүртэл хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэгт эрдэмтэд санал нэгтэй байна.

Science сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны өгүүлэлд нэг удаагийн хөл хорио тогтоогоод өнгөрөх нь цар тахлыг хянахад хангалтгүй бөгөөд хөл хориог урт хугацаанд үргэлжлүүлэн сунгахгүй л бол дараагийн давлагаа нь энэ удаагийнхыг бодвол илүү ноцтой байх төлөвтэй талаар дүгнэжээ.

Өөр нэгэн өгүүлэлд эмчилгээний үр ашигтай бэлдмэл, вакцин гарган авах хугацаа удааширсаар байвал сэдрэлт, давлагаа 2025 он хүртэл үргэлжлэх боломжтой гэсэн таамгийг дэвшүүлээд буй.

Харвардын их сургуулийн эпидиомологийн профессор, тус судалгааны өгүүллийг хамтран бичсэн Marc Lipsitch  “Халдвар авсан болон сэжигтэй тохиолдол гэсэн хоёр арга замаар халдвар тархаж байна. Хэрэв бидний мэддэгээс гадуур халдварт өвчнөөс шууд бус хамгаалалт байхгүй бол хүн төрөлхтний дийлэнх нь халдварын сэжигтэй нөхцөлд үлдэнэ” гэсэн юм. 

Шинэ төрлийн коронавирусийн тархалтыг энэ зунаар дуусгавар болно гэсэн итгэл, таамаг халдварын тархалтын тухай бидний одоогийн туршлагатай, мэдэж буй зүйлд тулгуурлан үзвэл нийцэхгүй байна хэмээжээ.

Эх сурвалж: Theguardian.com

TAGS