A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
35
|
|
0
|
43
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 57 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 57 | |
|
Коронавирусийн эсрэг тэмцлийг эмэгтэй удирдагчид манлайлж байна. Тэд COVID-19-тэй үр дүнтэй тэмцэж, эх орон, ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалахад оновчтой, арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байгааг Дани, Герман, Финланд зэрэг цөөнгүй орны жишээ баталсаар байна.
Эмэгтэйчүүдээр удирдуулсан улс орнуудад коронавирусийн халдвар, амиа алдсан иргэний тоо зэрэг үзүүлэлтүүд дэлхийн бусад улстай харьцуулахад цөөн бөгөөд тогтвортой хэвээр байгаа юм.
Улс | Нэр | Албан тушаал | COVID-19-ээр амиа алдсан иргэний тоо |
Дани | Метте Фредериксен | Ерөнхий сайд |
260 |
Исланд | Катрин Якобсдоуттир | Ерөнхий сайд |
8 |
Финланд | Финланд | Ерөнхий сайд |
49 |
Герман | Ангела Меркель | Канцлер |
2673 |
Норвеги | Эрна Солберг | Ерөнхий сайд |
98 |
Шинэ Зеланд | Жасинда Ардерн | Ерөнхий сайд |
4 |
Тайвань | Цай Инг Вен | Ерөнхийлөгч |
6 |
(4 сарын 13-ны байдлаар)
Олон улсын мэргэжилтнүүд цар тахлын үед улс орноо гарамгай удирдаж буй эмэгтэйчүүдэд дараах нийтлэг шинж байгааг тодорхойлжээ. Тэд улс оронд нь хүнд байдал тулгарсан үед харилцан ойлголцол, халамж анхаарлыг илүүд үздэг байна.
ҮНЭНИЙГ ЭРХЭМЛЭХ
Эмэгтэйчүүд нэр хүнд, улс төрийн ашиг хонжооноос илүү үнэнийг эрхэмлэдэг. Германы канцлер Ангела Меркель өнгөрсөн сар ард иргэддээ хандан үг хэлэх үеэрээ COVID-19 вирусээр Германы хүн амын 70 хувь нь халдварлах эрсдэлтэй хэмээн мэдэгдсэн.
Тухайн үед Германы зарим улс төрийн хүчин түүнийг олон нийтийг айдаст автуулах мэдээлэл хийлээ хэмээн шүүмжилж байсан. Гэвч энэ үг нь гашуун боловч үнэнд ойр байсныг германчууд өдгөө ойлгож эхлээд байна.
Тус улсын коронавирусээр халдварласан болон амиа алдсан хүний тоо Европын Итали, Франц зэрэг орнуудтай харьцуулахад бага байгаа юм.
ШИЙДЭМГИЙ БАЙДАЛ
Коронавирусийн эсрэг хамгийн хурдтай хариу арга хэмжээ авсан нь Тайвань. Тайванийн Ерөнхийлөгч Цай Инг Вен нэгдүгээр сард тус нутагт COVID-19-ийн анхны тохиолдол илэрмэгц тархалтыг зогсооход чиглэсэн 124 арга хэмжээг авахаа мэдэгдсэн байна.
Тайваний цар тахлын нөхцөл байдал намжмал байгаа тул тэд АНУ, Европ руу 10 сая маск илгээж байна. CNN телевиз коронавирусийн эсрэг Цай Инг Вений арга хэмжээнүүдийг "COVID-192-тэй тэмцэж буй дэлхийн хамгийн шилдэг хариу цохилт" хэмээн тодорхойлсон байна.
ТЕХНОЛОГИЙГ ОНОВЧТОЙ АШИГЛАХ
Исландын Ерөнхий сайд Катрин Якобсдоуттир ард иргэдээ коронавирусийн шинжилгээ үнэ төлбөргүй өгөх боломж олгосон. Мөн COVID-19-ийн тархалт, нас баралтын түвшинг тодорхойлох үндсэн судалгаа хийлгэжээ. Сонирхолтой нь тэрбээр бүх шатны боловсролын байгууллагыг хаах шаардлагагүй гэж үзсэн байна.
Өнгөрсөн оны 12-р сард Финландын ерөнхий сайдаар сонгогдсон, дэлхийн хамгийн залуу төрийн тэргүүн Санна Марин мэдээллийн хэрэгслийг олон нийт, ард иргэддээ нөлөөлөх, коронавирустэй тэмцэх гол зэвсэг болгон ашиглажээ.
ХАЙР ХАЛАМЖ
Норвегийн Ерөнхий сайд Эрна Солберг телевизээр дамжуулан хүүхэд багачуудтай ярилцаж, яагаад орон даяар коронавирусээс сэргийлэх хэрэгтэй талаар тайлбарласан байна.
Simple Content here
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
11
|
|
0
|
12
|
|
0
|
26
|
|
0
|
30
|
|
0
|
35
|
|
0
|
43
|
Daily poll
|