• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    84   |  
0
 

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч хэрэглээнд нэвтрүүлэхийг яаравчлуулаад байсан COVID-19-ийн туршилтийн эм болох хлорохинийг Бразил улсад клиникийн туршилтаар өндөр тунгаар хэрэглэснээс  үүдэн өвчтөний зүрхний хэмийг алдагдуулж улмаар, амиа алдсан байна.

Хлорохин (C18H26ClN3)-ийг хумхаа өвчнийг анагаахад ашигладаг бөгөөд үүнийг коронавирусийн цар тахлын эмчилгээний туршилтад ашиглаж,  вирусийн шинж тэмдгийн эсрэг үйлчлэл үзүүлж байжээ.

Харин New York Times-ийн сурвалжлагаар тус туршилтийн эм нь иргэдийн зүрхний хэвийн хэмийг алдагдуулж улмаар зүрхний хэм алдалттай  11 өвчтөн нас барсан талаар мэдээлэв.

Nivaquine болон Plaquenil брендийн нэрийн дор зарагддаг хлорохин болон гидрохлорохинтэй төстэй эмийг АНУ дахь коронавирусийн цар тахлыг зогсоох боломжтой гэж Трампын шаардаад байсан юм.

Хлорохин нь 2012 онд дэгдсэн MERS-ийн үед анх удаа хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд Science Alert сэтгүүлийн мэдээлснээр үр дүнтэй байсан эсэх нь тогтоогдоогүй байна.

Бразилын Amazonas мужийн Manaus эмнэлэгт 81 өвчтөнийг хамруулан эмийн туршилт явуулж АНУ хлорохинтой хавсарч хэрэглэгддэг ацитромицин гэх эмийг хлорхоинтой хамт өвчтөнүүдэд уулгажээ. Зөвшөөрөгдөх тунгаас хэтэрсэн хлорохинийг /450мг байх ёстой атал 600 мг/ 6 өдөр уулгасны дараа 11 өвчтөн нас барсан байна. Энэ нь тус эмийн үйлчлэлийн талаарх маш том маргаан дагуулж,тус мэдэгдлийн дараа эмийн олдоц нь ховорджээ.

Дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэн АНУ-ын өвчнийг хянах ,урьдчилан сэргийлэх төв эмч нар ихлорохин болон  гидрохлорохинийг жор бичиж өгөх, хэрэглэх заалт зэрэг бүхий л мэдээллийг албан ёсны  хуудаснаасаа устгасан байна. 

Эх сурвалж: Nationalpost.com

TAGS