• Lead the way ...
         
25
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 11)
63.64%
36.36%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    49   |  
0

Коронавирусээс үүдэн хүмүүс гэртээ “түгжигдсэн“ энэ үед зэрлэг амьтад "хүнгүй" хотуудыг эзгүйчлэн, гудамжаар чөлөөтэй  сэлгүүцэж байна. Хөл хөдөлгөөнгүй хотууд амьтдад “эзлэгдсэн”-ийг гэрчлэх 10 гэрэл зургийг толилуулъя.

Хөл хорионоос үүдэн жуулчдын урсгал татарч, моторт завины ачаалал буурснаас Венецийн сувгуудын усны бохирдол багасаж,  шувууд энд шинэ амьдралаа эхлүүлжээ
Японы эртний Нара хотыг зорих жуулчдын тоо багасаж, хөл хөдөлгөөн саарснаас үүдэн ойр орчмын бугууд орон сууцны хорооллоор зугаалж явна.
Шинэ Зеландад хөл хорио тавигдаж, хүмүүсийн хөдөлгөөн татарсан үед ойн туулайнууд хотод нэвтэрч байна 
Хойд Уэльсийн Лландидно хотод зэрлэг ямаанууд бэлчээрлэсээр

Испанид хөл хорио тогтоосноос үүдэн Ронда хотын гудамжаар тогосууд чөлөөтэй зугаалж байна 
Лондоны зүүн хэсэгт байрлах Харолд Хилл дэх орон сууцны хажуугийн зүлгэн дээр бугууд бэлчээрлэж буй аж.
Нью Делигийн гудамжууд сармагчнуудад "эзлэгджээ"
Туркийн Адана хотын эрх баригчид хөл хорио тогтоосноос галуунууд эрэг дээр ил гарч иржээ.
Энэтхэгт хөл хорио тогтоосноос амьтад Дели хотын автозамуудаар хэвтэж байна
Фарисын автозамаар нугаснууд тайван алхацгааж байна 
 

Simple Content here

TAGS